banner banner banner
Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол
Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол
Оценить:
 Рейтинг: 0

Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол


1980-аад оны үед АНУ-д жил бүр олон сая хүн хүчирхийлэлд өртдөг гэж бүртгэгджээ. Жилд хоёр сая хүүхдийг хүчирхийлэлд өртөж, үл тоомсорлож байсан тохиолдол бүртгэгдсэн байна. 3.3 сая хүүхэд хүчирхийллийн (эхнэр, нөхрийн) гэрч болжээ.

Доромжлол нь цочрол гэмтлийн шинж чанартай. Жишээ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч зөвхөн PTSD өртөөд зогсохгүй төдийгүй түүний аюулгүй байдлын гол итгэл, итгэлцэл, өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, түүнчилэн ертөнцийг үзэх үзлийг үгүй хийдэг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 2002 онд 18 хүртлэх насны 73 сая хөвгүүд, 15 сая охиод бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж тооцоолжээ. АНУ-ын дунд сургуулийн, охидын 11% мөн хөвгүүдийн 4% бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Коллежийн эмэгтэйчүүдийн зургааны нэг нь хүчингийн хэргийн хохирогч болжээ. Бэлгийн хүчирхийлэл, ялангуяа хүүхдийн бэлгийн хүчирхийлэл нь өөрийгөө үнэлэх үнэлэмж, бие хүн, дотно харилцаа, хайр, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл ханамжийг үгүй хийдэг тул илүү аюултай. Хамгийн аюултай нь, хүүхдийн хүчирхийлэл нь тэднийг тохиолдсон зүйл, тулгарсан хүнд асуудлын шалтгааныг ухамсартайгаар боловсруулах чадваргүй болгодог. Хэдийгээр хүүхдүүд мэдэж, гомдоллож байсан ч гэсэн хүүхдүүдэд итгэдэггүй, тэднийг асуудалд нь зэмлэдэг.

Үхэл Хагацал

Хүн бүр бусдын болон өөрийн үхэлтэйгээ нүүр тулдаг. Энгийн амьдралд хүн хагацал- шок, үгүйсгэл, уйтгар, уй гашуу, хүлээн зөвшөөрөх шатуудыг даван туулдаг.

Цочрол, сэтгэлийн шархны улмаас нас барах нь утга учиргүй, зорилгогүй учраас сэтгэл эмзэглүүлдэг. Ийм явдал нь ёс суртахуун, нэр хүнд, зорилго буюу хүнд цаг үеээ тоймлон дүгнэхгүйгээр утга учиргүй зүйл юм. Ийм үхэл, хагацал зовлонг хүлээн авах хэцүү байдаг. Ийм явдал нь шийдвэрлэгдээгүй уй гашуу, сэтгэл хямрал, болон олон янзын биопсихо-нийгмийн гажуудалд хүргэдэг.

Дүгнэлт

Цочрол, сэтгэлийн шархны янз бүрийн нөхцөл байдал нь стресс, цочролын янз бүрийн талыг онцлон харуулдаг. Гамшигт нөхцөл байдал нь нөлөөллийн өмнөх, нөлөөлөл, нөлөөллийн дараах, сэргээн босгох үе шатуудтай боловч сэтгэл хямрал нь хэдэн арван жил турш үлдэж болдог. Бид эхний хохирогчид болон эмнэлэгийн ажилчид гэх мэт хоёрдагч хохирогчид байдгийг мэдсэн. Бид бүх насны бүлгийн хүмүүст ёстой (ялангуяа хүүхдийг мартаж болохгүй), ба дараах үеийнхэндээ ч анхаарал хандуулах ёстой.

Дайны сэтгэц гэм судлал нь дайны болон дайны үйл явцын дарамт, дурсамж сэдрэлтийг онцолжээ. Бэлгийн хүчирхийлэл болон Холокостын үед өргөн хүрээний биопсихо-нийгмийн болон цаг хугацаа үе дамжин үргэлжлэх цочролын үр дагаварыг онцлож байна.

Нийтлэг сэдэв нь нь янз бүрийн цочролын нөхцөл байдлаас гарч ирсэн. Эхлээд, цочрол, сэтгэлийн шарх бүрийн нөхцөл байдлыг няцаав. Дараа нь, хохирогчдыг буруутгав. Хүлээн зөвшөөрсний дараа, бие махбодийн шинж тэмдгүүдийг хамгийн түрүүнд тогтоосон. Сэтгэцийн үр дагаварыг, үгүйсгэхгүй байхын аргагүй ил тодорхой болтол нь үгүйсгэсээр байв..

Хэдийгээр янз бүрийн нөхцөл байдал нь тодорхой нэршил өгч, жишээ нь дайны үеийнхийг цочролын дараах стрессийн эмгэг (PTSD) гэж, хагацалыг сэтгэл хямрал (гутрал) гэж онцолж байсан ч, цочролын нөхцөл бүр олон төрлийн шинж тэмдэгүүдийн жагсаалтыг агуулж байдаг бөгөөд энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам нэг болон хэд хэдэн бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн гажигтай болгож болзошгүй юм.

Traumatic situation could cascade over time, places, and persons. Цаашилбал, эдгээр үр дагавар нь зөн совингийн хэмжигдэхүүнээс эхлээд улс төр, үзэл сурталын (идеологи) болон оюун санааны хэмжээс хүртэл тархана. Жишээлбэл, Гитлер Германы зовлон зүдүүрийн шалтаанд Еврейчүүдийг буруутгасан.

COVID-19 цар тахал бол бас нэгэн цочролын нөхцөл байдал юм. Бид үүний илрэлийг шалгаж, ямар ямар мэдлэг цуглуулан нэгтгэхийг харах болно.


Вы ознакомились с фрагментом книги.
Для бесплатного чтения открыта только часть текста.
Приобретайте полный текст книги у нашего партнера:
Полная версия книги
(всего 1240 форматов)